Нийтлэл, мэдээлэл
2017 оноос хойш зарим хуулинд орсон нэмэлт, өөрчлөлт
Татах PDF
Ашигт малтмалын тухай хууль:
•Энэ хуульд (2017 оны 11 дүгээр сарын 10–ны өдөр, 2018 оны 6 дугаар сарын 21–ний өдөр) дараах агуулга бүхий нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан. Үүнд:
•Эцсийн эзэмшигч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шууд бусаар шилжүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч татварын албанд энэ тухай мэдэгдэх үүрэгтэй болгосон.
•Хэрэв татварын албан мэдэгдэх үүргийг зөрчиж тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн бол энэ нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохоор заасан.
•Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр бус сонгон шалгаруулалтын аргын үндсэн дээр олгодог болсон.
•Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан этгээд газар ашиглах эрхээ Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд ийнхүү бүртгүүлснээр газар ашиглах эрх нь үүснэ.