News & Insights
Rise WOMEN (RW)

Rise WOMEN (RW)

Өмгөөллийн ашид адвокатс ХХН нь нөхөрлөлийн эмэгтэй өмгөөлөгч, хуулийн зөвлөх, түүнчлэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор RISE WOMEN (RW) хороог байгуулаад байна. Уг шинэхэн байгуулагдсан хороо нь эмэгтэй өмгөөлөгч, зөвлөхүүд болон эмэгтэй бизнес эрхлэгч нар хоорондоо анхан шатны харилцаа холбоо бий болгох, улмаар урт хугацааны тогтвортой түншлэлийн харилцаа үүсгэх гүүр болно гэдэгт бид итгэж байна.

Хорооны зорилго:
- Гишүүд болон үйл ажиллагааг дэмжигч, оролцогч эмэгтэйчүүдийн хооронд холбоо харилцаа үүсгэх
- Эмэгтэйчүүдийг бүхий л талаар дэмжих, улмаар эмэгтэй манлайлагчдыг нийгэмд олноор бий болгох
- Жилд 2-3 удаа сургалт, семинар зохион байгуулах, ментортой холбох

Хорооны үүд хаалга хэнд ч нээлттэй бөгөөд бид ижил зорилготой бусад олон нийтийн байгууллага, клубтэй хамтран ажиллахад бэлэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг +976 70147878 утсаар эсвэл info@ashidadvocates.mn цахим хаягаар аваарай.

Өмгөөллийн ашид адвокатс ХХН