Recent victories
2015 оны 12 сар: Өмгөөллийн “Ашид Адвокатс” ХХН-ийн өмгөөлөгч нар Улсын дээд шүүхэд ялалт байгууллаа

Манай хуульчид Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд болсон шүүх хуралдаанд  2015 оны 12 сарын 17-ны өдөр  үйлчлүүлэгч Б-г төлөөлөн оролцсон юм. Давж заалдах шатны 10-р шүүхийн магадлалд хариуцагч болох Баянзүрх дүүргийн дотоод аудитын албаны 2015 оны 11 сарын 16-нд гаргасан “Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн хууль болон Төсвийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй тул шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” агуулга бүхий гомдлыг Улсын дээд шүүхээс хянан хэлэлцээд магадлалыг хэвээр үлдээлээ.

Тодруулбал, манай үйлчлүүлэгч Б нь “хөдөлмөрийн гэрээ байгуулахаас удаа дараа татгалзсан, ажлын хариуцлага алдсан” гэх үндэслэлээр ажлаас халагдсан бөгөөд Б нь “Баянзүрх дүүргийн Дотоод аудитын албаны даргын 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 5/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай”  нэхэмжлэлийг 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.  Улмаар “Ашид Адвокатс” ХХН-ийн өмгөөлөгч нар үйлчлүүлэгч Б-г төлөөлөн ажиллах болсон.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Билгүүн нь уг нэхэмжлэлийг хүлээж аван 2015 оны 5 сарын 1-ний өдрийн 14237 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэн 2015 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн шүүх хуралдаанаар манай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргасан ч Иргэний хэргийн давж заалдах шатны 10-р шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан.  
 
"Ашид Адвокатс" ХХН