Recent victories
2015 оны 12 сар: Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ялалт байгууллаа

Манай үйлчлүүлэгч “Д” ХХК нь гадаад худалдаа, барилга угсралт, хайрган болон хатуу хучилттай зам барих, засах зам талбайн тохижилт хийх, үерийн хамгаалалтын далан барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуйн нэгж юм. “Д” нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг “Э” аж ахуйн нэгжтэй замын цахилгаан, гэрэлтүүлгийн ажлыг туслан гүйцэтгүүлэхээр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г 2014 оны 11 сард  байгуулсан. Гүйцэтгэгч тал болох “Э” нь захиалагч “Д”-ээс “Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 1.307.979.227 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг 2015 оны 08 сарын 06-ны өдөр Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Улмаар Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч уг  нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэхээр болсон билээ.

“Ашид Адвокатс” ХХН-ийн өмгөөлөгч нар уг иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд 4 сарын турш үйлчлүүлэгчийг төлөөлөн ажилласаны үр дүнд 2015 оны 12 сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар уг хэргийг үйлчлүүлэгчийн талд шийдвэрлүүлж чадлаа. Өөрөөр хэлбэл манай хүсэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм.
 
“Ашид Адвокатс” ХХН