Recent victories
Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн иргэний анхан шатны шүүхэд эвлэрлээ батлууллаа

Өмгөөллийн “Ашид Адвокатс” ХХН-ийн өмгөөлөгч нар Австрали улсын иргэн Д (нэрийг нууцласан болно)-ийн “ам доллараар нөхөн төлбөр гаргуулах” нэхэмжлэлтэй Австралийн хөрөнгө оруулалттай, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх, түрээслэх, барилгын материал бутлах, шигших чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг А (нэрийг нууцласан болно) аж ахуйн нэгжид холбогдуулан үүссэн иргэний хэрэгт үйлчлүүлэгч А компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн иргэний анхан шатны шүүх хуралдаанд 2015 оны 10 сарын 30-ны өдөр оролцлоо. Энэхүү шүүх хуралдааны үеэр манай хуульчид хариуцагч бөгөөд манай үйлчлүүлэгчийн зүгээс нэхэмжлэгч талд олгохоор анх тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжилсэн дүнгээс нилээдгүй хувиар багасгасаны зэрэгцээ нөхөн төлбөрийг зөвхөн Монгол төгрөгөөр олгохоор эвлэрч шүүхээр эвлэрлээ батлуулав.