Recent victories
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялалт байгууллаа

Өмгөөллийн “Ашид адвокатс” ХХН-ийн хуульчид 2015 оны 10 сарын 14-нд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд үйлчлүүлэгч Б-ийн эрх ашиг сонирхлыг төлөөлөн  оролцож, ялалт байгуулаад байна.
 
Тодруулбал:
 
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Б-ийн нэхэмжлэлтэй, Дотоод аудитын албанд холбогдох “Баянзүрх дүүргийн Дотоод аудитын албаны даргын 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 5/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай”  нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн.  2015 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн шүүх хуралдаанаар манай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж дээрх хууль бус тушаалыг хүчингүй болгон Б-г ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох шийдвэрийг гаргасан .

Энэхүү шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаснаар, 2014 оны 10 сарын 14-нд нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан зарлагдсан. Бид үйлчлүүлэгчийн эрх ашиг сонирхлыг тууштай хамгаалан оролцсоны үр дүнд шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм.
 
Өмгөөллийн “Ашид адвокатс” ХХН нь иргэн, байгууллагад хууль, эрх зүйн мэргэжлийн зөвлөгөө өгч, бүх шатны шүүх, арбитрт өмгөөлөл хийдэг мэргэжлийн байгууллага юм. Манай хууль зүйн фирм нь иргэн, захиргаа, олон улсын эрх зүй, түүнчлэн эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч, өмгөөлөгч нараар өөрсдийн баг, хамт олноо бүрдүүлэн ажиллаж байна.