Recent victories
“Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН-ийн Хуульч нар шүүхийн өмнөх шатанд нэхэмжлэгч талтай эвлэрлийн гэрээг амжилттай байгуулан, шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн төлөөлөн оролцлоо

Манай хамт олон үйлчлүүлэгч А (нэрийг нууцлав)-аас өгсөн итгэмжлэлийн хүрээнд нөхөр Б (нэрийг нууцлав)-ээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 7 сарын 28-нд гаргасан “гэрлэлт цуцлуулах болон гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгүүд болох орон сууц, түүний тавилга, автомашин, гэрлэгчдийн хамтран байгуулсан компанийн хувьцаа зэргийг шаардсан шаардлага бүхий” нэхэмжлэлийн хүрээнд үүссэн гэр бүлийн эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхэд шүүх хуралдаанаас өмнө үйлчлүүлэгч А-г нөхөр Б, Б-ийн төрсөн эх Д нартай хэлэлцээр хийхэд төлөөлөн тэтгэмж, дундын эд хөрөнгийн шийдвэрлэсэн “Эвлэрлийн гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгө ирээдүйд шилжүүлэх гэрээ”-г амжилттай байгуулан маргааныг шүүхийн өмнөх шатанд шийдвэрлэлээ. Эвлэрлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө ирээдүйд шилжүүлэх гэрээний агуулгыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 9 сарын 21-ний өдөр хэлэлцсэн билээ.  

Тодруулбал, эхнэр А болон нөхөр Б нарын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэмжийн хэмжээний асуудлаар гуравдагч этгээдийн оролцоотой эвлэрлийн гэрээ байгуулан, хүүхдийн тэтгэмжийг сар бүр 18 нас хүртэл хуулиар тогтоосон доод хэмжээнээс тав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөр Б-ээс гаргуулах, нөхөр Б-ийн төрсөн эхийн нэр дээр Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан бөгөөд ХХБ-ны барьцаанд байгаа орон сууцыг эхнэр А-ийн нэр дээр шилжүүлэх, авто машин худалдаж авах мөнгөн дүнг нөхөр Б-ээс гаргуулах, үнэ бүхий бүх тавилгыг эхнэр А-д шилжүүлэх г.м тохиролцоог үйлчлүүлэгч А-ийн эрх ашигт нийцүүлэн нөхөр Б болон түүний эх Д нартай амжилттай хийж манай талаас тавьсан бүх шаардлагыг хүлээн зөвшөөрүүлж чадлаа.   
 

“Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН