Recent victories
“Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН-ийн Хуульч нар үйлчлүүлэгчийг Нийслэлийн Татварын Албаны дэргэдэх Татварын Маргаан Таслах Зөвлөлд төлөөлөв

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2013 онд үйлчлүүлэгч А (үйлчлүүлэгчийн хүсэлтээр нэрийг нууцлав) аж ахуйн нэгжид хэсэгчилсэн татварын хяналт шалгалт хийснээр А компанийн тайлан тэнцэл, татвар төлөлтийн байдлаас онц их хэмжээний зөрчил илрүүлэн  №xx тоот  дүгнэлт үйлдэж цагдаагын байгууллагад шилжүүлсэн. Үүний дагуу эрүүгийн хэрэг үүсч мөрдөн шалгах ажиллагаа явагдах үед А компани дээрхи татварыг нөхөн төлсөнөөр  2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоол гарсан боловч Татварын улсын байцаагч нар  олон арван сая төгрөгийн нөхөн татвар, их хэмжээний торгууль, алданги тооцсон актыг 2014 оны 12 сарын 22-ны өдөр дахин үйлдсэн.

Нөхөн татварыг төлсөн явдал нь хариуцлага хүлээсэн хэлбэр мөн юм. Гэтэл нэгэнт төлсөн татвар дээр нөхөн татвар, алданги, торгууль бодсон акт үйлдсэн нь үндэслэлгүй болохыг тогтоолгох Нийслэлийн Татварын Албаны дэргэдэх Татварын Маргаан Таслах Зөвлөлийн хуралдаанд Ашид Адвокатс ХХН үйлчлүүлэгчийг амжилттай төлөөлсөн төдийгүй түүний хууль ёсны эрх, ашиг сонирхолд нийцсэн үр дүнд хүрснийг дуулгахад таатай байна.
 
 
“Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН
 
ооОоо