Recent victories
“Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН-ийн Хуульч нар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ялалт байгууллаа

Манай хамт олон үйлчлүүлэгч Б (үйлчлүүлэгчийн хүсэлтээр нэрийг нууцлав)-ээс өгсөн итгэмжлэлийн хүрээнд  “Баянзүрх дүүргийн Дотоод аудитын албаны даргын 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 5/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай” агуулга бүхий нэхэмжлэлийг 2015 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
 
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Дотоод аудитын албаны Дарга Д.Соёлхүү манай үйлчлүүлэгч Б-г Баянзүрх дүүргийн Дотоод аудитын албаны Аудитор албан тушаалаас Төрийн Албаны тухай хуулийн 27.2.3-р зүйл заалтыг зөрчин үндэслэлгүйгээр нягтлан бодогчийн албан тушаалд бууруулсан. Ийнхүү албан тушаалыг хууль бусаар бууруулсантай холбогдуулан Б нь хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан бөгөөд үүний улмаас Б-г “хөдөлмөрийн гэрээ байгуулахаас удаа дараа татгалзсан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм.
 
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Билгүүн нь уг нэхэмжлэлийг хүлээж аван 2015 оны 5 сарын 1-ний өдрийн 14237 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэх болсон билээ.
 
Манай нөхөрлөлийн хуульчдын багийн ажиллагаа, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд Шүүгч Г.Билгүүн 2015 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн шүүх хуралдаанаар манай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж дээрх хууль бус тушаалыг хүчингүй болгон Б-г ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох шийдвэрийг гаргасан юм.
 
 
“Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН
 
ооОоо