Recent victories
2017 оны 3 сар: Өмгөөллийн “Ашид Адвокатс” ХХН-ийн Хуульч нар шүүхийн өмнөх шатанд хариуцагч талаас холбогдох төлбөрийг гаргуулан үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж чадлаа

 “Ашид Адвокатс” ХХН-ийн үйлчлүүлэгч болох “И” ХХК (нэрийг нууцлав) нь иргэн “Х” (нэрийг нууцлав)-тэй “Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний дагуу нийлүүлэгч буюу иргэн “Х” нь хайлуур жоншийг нийлүүлэх, захиалагч буюу “И” ХХК нь төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн. Энэ гэрээнд заасан үүргийн дагуу “И” ХХК нь гэрээнд заасан урьдчилгаа төлбөр болох  6.600.000 төгрөгийг төлсөн. Гэвч иргэн “Х”  нь хайлуур жоншийг нийлүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Энэ нөхцөл байдалд “Ашид Адвокатс” ХХН-ийн Хуульч нар  иргэн “Х”-тэй  холбоо тогтоож, харилцан тохиролцсоны үндсэн дээр асуудлыг шүүхийн өмнөх шатанд талуудыг эвлэрүүлэх замаар түргэн шуурхай, зардал багатай шийдвэрлэж, иргэн “Х”-ээс Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр болох 6.600.000 төгрөгийн төлбөрийг буцаан “И” ХХК-д олгож, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж чадлаа.