Recent victories
2017 оны 3 сар: Өмгөөллийн “Ашид Адвокатс” ХХН-ийн Хуульч нар шүүхийн өмнөх шатанд хариуцагч талаас холбогдох төлбөрийг гаргуулан үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж чадлаа

“Ашид Адвокатс” ХХН-ийн үйлчлүүлэгч болох “И” ХХК (нэрийг нууцлав) нь иргэн “Г” (нэрийг нууцлав)-ээс автомашины сэлбэг худалдан авахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу машины сэлбэгийн үнэ болох 7.000.000 төгрөгийг иргэн “Г” -д төлсөн. Гэвч  иргэн “Г” нь төлбөрийг авсны дараа машины сэлбэгийг“И” ХХК-д нийлүүлээгүй байна.

Энэ нөхцөл байдалд “Ашид Адвокатс” ХХН-ийн Хуульч нар  иргэн “Г”-тэй  холбоо тогтоож, харилцан тохиролцсоны үндсэн дээр асуудлыг шүүхийн өмнөх шатанд талуудыг эвлэрүүлэх замаар түргэн шуурхай, зардал багатай шийдвэрлэж, иргэн “Г”-ээс машины сэлбэгийн үнэ болох 7.000.000 төгрөгийн төлбөрийг буцаан “И” ХХК-д олгож, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж чадлаа.