Recent victories
2017 оны 6 сар: Өмгөөллийн “Ашид Адвокатс” ХХН-ийн Хуульч нар шүүхийн өмнөх шатанд хариуцагч талтай эвлэрлийн гэрээг амжилттай байгуулан, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж чадлаа

“Ашид Адвокатс” ХХН-ийн үйлчлүүлэгч болох “И” ХХК (нэрийг нууцлав) нь “М” ХХК (нэрийг нууцлав)-д тодорхой нэлээд их хэмжээний үнэ бүхий сэлбэгийг нийлүүлсэн. Үүний дагуу “М” ХХК нь сэлбэгийн нийт үнийн дүнгээс тодорхой хувийг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Уг хоёр компани нь 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд энэ актаар “М” ХХК нь “И” ХХК-д 21.178.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан байна.
Энэ нөхцөл байдалд “Ашид Адвокатс” ХХН-ийн Хуульч нар  “М” ХХК-ийн эрх бүхий хүмүүстэй  харилцаа тогтоож, харилцан тохиролцсоны үндсэн дээр асуудлыг шүүхийн өмнөх шатанд талуудыг эвлэрүүлэх замаар түргэн шуурхай, зардал багатай шийдвэрлэж, “М” ХХК-иас сэлбэг нийлүүлсний үлдэгдэл төлбөр болох 21.178.000 төгрөгийн төлбөрийг “И” ХХК-д төлүүлэн, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж чадлаа.