Recent victories
2017 оны 6 сар: Өмгөөллийн “Ашид Адвокатс” ХХН-ийн Хуульч нар шүүхийн өмнөх шатанд хариуцагч талтай эвлэрлийн гэрээг амжилттай байгуулан, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж чадлаа

“Ашид Адвокатс” ХХН-ийн үйлчлүүлэгч болох “П” ХХК (нэрийг нууцлав) нь “М” ХХК (нэрийг нууцлав)-тай 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний дагуу нийлүүлэгч буюу “П” ХХК нь нефтийн бүтээгдэхүүнийг холбогдох бичиг баримтын хамт нийлүүлэх, захиалагч буюу “М” ХХК нь төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэвч “М” ХХК нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Энэ нөхцөл байдалд “Ашид Адвокатс” ХХН-ийн Хуульч нар  “М” ХХК-ийн эрх бүхий хүмүүстэй  харилцаа тогтоож, харилцан тохиролцсоны үндсэн дээр асуудлыг шүүхийн өмнөх шатанд талуудыг эвлэрүүлэх замаар түргэн шуурхай, зардал багатай шийдвэрлэж, Эвлэрлийн гэрээг байгуулж, шүүхээр баталгаажуулан “М” ХХК-иас гэрээний үндсэн төлбөр төлбөр болох 25.346.400 төгрөг, алданги 5.947.895 төгрөг, нийт 31.294.295 төгрөгийн төлбөрийг “П” ХХК-д төлүүлэн, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж чадлаа.