Recent victories
2017 оны 6 сар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ялалт байгууллаа

“Ашид Адвокатс” ХХН-ийн үйлчлүүлэгч болох иргэн “С” нь (нэрийг нууцлав)  “У” аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн “Б”-ийн гаргасан нэхэмжлэлээр үүссэн “У” аймгийн “У” сумын 9-р багийн Засаг даргыг сонгох сонгууль нь хууль зөрчсөн тул хүчингүй болгож сонгуулийг дахин явуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт Гуравдагч этгээдээр оролцсон байдаг. Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “У” аймгийн “У” сумын 9-р багийн иргэдийн нийтийн хурлын 2016.12.03-ны өдрийн “багийн засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай” 05 тоот тогтоолыг хүчингүй болгож дахин санал хураалт явуулахыг “У” сумын 9-р багийн иргэдийн нийтийн хуралд даалгаж шийдвэрлэсэн байдаг.

Бид уг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэрт үйлчлүүлэгчийг төлөөлөн давж заалдах гомдол гаргасан. Энэ давж заалдах гомдлын үндэслэл нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай байсан.
Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн гомдлыг хүлээн авч, хэргийг хянаад гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн билээ.

 “Ашид Адвокатс” ХХН-ийн хуульч нар уг захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд 1 сарын хугацаанд үйлчлүүлэгчийг төлөөлөн түргэн шуурхай ажилласны үр дүнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.