Recent victories
2017 оны 5 сар: Өмгөөллийн “Ашид Адвокатс” ХХН-ийн Хуульч нар шүүхийн өмнөх шатанд хариуцагч талтай эвлэрлийн гэрээг амжилттай байгуулан, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж чадлаа

“Ашид Адвокатс” ХХН-ийн үйлчлүүлэгч болох гадаадын компани “Р” ББН (нэрийг нууцлав) нь “М” ХХК (нэрийг нууцлав)-тай 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний дагуу “Р” ББН-ийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд экспортлох ба түгээхээр тохиролцсон. Үүний дагуу  “Р” ББН нь “М” ХХК-д бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Гэвч “М” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 23.945.36 еврогийн төлбөрийг төлж, барагдуулаагүй байна.

 Энэ нөхцөл байдалд Өмгөөллийн “Ашид Адвокатс” ХХН-ийн Хуульч нар  “М” ХХК-ийн эрх бүхий хүмүүсийг эрэн сурвалжлууж, олсны үндсэн дээр харилцаа тогтоож, харилцан тохиролцсоны үндсэн дээр асуудлыг шүүхийн өмнөх шатанд талуудыг эвлэрүүлэх замаар түргэн шуурхай, зардал багатай шийдвэрлэж, Эвлэрлийн гэрээг байгуулж, шүүхээр баталгаажуулан “М” ХХК-иас гэрээний төлбөр болох 23.945.36 еврогийн төлбөрийг “Р” ББН-д төлүүлэн, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж чадлаа.