Recent victories
2017 оны 5 сар: Өмгөөллийн “Ашид Адвокатс” ХХН-ийн Хуульч нар Арбитрын шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар амжилттай хангуулж, үйлчлүүлэгчийнхээ эрх, ашгийг хамгаалж чадлаа

“Ашид Адвокатс” ХХН-ийн үйлчлүүлэгч болох “Ж” ХХК (нэрийг нууцлав) нь “Ш” ХК-тай (нэрийг нууцлав) 2014 оны 5 дугаар сарын 14-ны өдөр “Угаах үйлдвэрийг ашиглалтад оруулахад зориулсан тоног төхөөрөмжийг зуучлах, нийлүүлэх, суурилуулах гэрээ”-г байгуулсан. Үүний дагуу “Ж” ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэж Нүүрс угаах үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг “Ш” ХК-ийн захиалгаар худалдан авч, угсарч өгсөн төдийгүй энэ гэрээний хэрэгжих хугацаанд гуравдагч этгээдтэй гэрээлсний үндсэн дээр шаардлагатай ажиллах хүчээр хангасан. “Ш” ХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч 265 507 345.51 /хоёр зуун жаран таван сая таван зуун долоон мянга тавин нэгэн мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд энэ үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байна. Улмаар Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн дэргэдэх Монголын Үндэсний ба Олон Улсын Арбитрт нэхэмжлэл гаргасан.

Улмаар Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн дэргэдэх Монголын Үндэсний ба Олон Улсын Арбитрын арбитрч уг  нэхэмжлэлийг хүлээн авч арбитрын хэрэг үүсгэж, хянан хэлэлцэхээр болсон билээ. Үүний дагуу 2016.09.20-ны өдрийн Арбитрын шийдвэрээр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Уг Арбитрын шийдвэрийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагаар дамжуулан хангуулах, “Ш” ХК-иас 265 507 345.51 /хоёр зуун жаран таван сая таван зуун долоон мянга тавин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж “Ж” ХХК-д олгох ажиллагаа явагдсан.

“Ашид Адвокатс” ХХН-ийн өмгөөлөгч болон хуульчид уг Арбитрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд  гүйцэтгэх хуудас бичсэнээс хойш 1 сарын дотор үйлчлүүлэгчийг төлөөлөн тууштай ажилласны үр дүнд 2017 оны 05 сард Арбитрын шийдвэрийг хангуулж чадлаа. Өөрөөр хэлбэл “Ш” ХК-иас 265 507 345.51 /хоёр зуун жаран таван сая таван зуун долоон мянга тавин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж “Ж” ХХК-д олгуулж чадсан юм.