Recent victories
2017 оны 5 сар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ялалт байгууллаа

Манай үйлчлүүлэгч “О” ХХК (нэрийг нууцлав) жимс, хүнсний ногооны шүүс, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад улсад бүртгэлтэй компани юм.

“Д” ХХК (нэрийг нууцлав) нь витаминжуулсан ундаа үйлдвэрлэж Европын зах зээлд нийлүүлдэг “О” ХХК-тай хамтран ажиллах, тэдний үйлдвэрлэн гаргадаг спорт ундаа, витаминжуулсан ундааг Монгол Улсад импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан бөгөөд “О” ХХК тэдний хүсэлтийг хүлээн авч цахим хаягаар харилцаж эхэлсэн байдаг.

Ингээд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр “О” ХХК нь өөрийн үйлдвэрлэсэн 12.092.33 еврогийн үнэ бүхий 8 нэр төрлийн 33.696 ширхэг барааг “Д” ХХК-ийн хаягаар явуулсан. Гэвч “Д” ХХК нь худалдаж авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөөгүй. Улмаар “О” ХХК нь манай Өмгөөллийн “Ашид Адвокатс” ХХН-д хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ авахаар хандсаны дагуу манай өмгөөллийн баг “О” ХХК-ийг төлөөлөн бараа бүтээгдэхүүний үндсэн төлбөр болон хохирлыг тооцон нийт 33.926.217 /гучин гурван сая есөн зуун хорин зургаан мянга хоёр зуун арван долоон/ төгрөгийг “Д” ХХК –иас гаргуулахаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан.

Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч уг  нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэхээр болсон билээ.
“Ашид Адвокатс” ХХН-ийн өмгөөлөгч болон хуульчид уг иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд 1 жил 6 сарын турш үйлчлүүлэгчийг төлөөлөн тууштай ажилласны үр дүнд 2017 оны 05 сарын 31-ний өдрийн шүүхийн шийдвэрээр уг хэргийг үйлчлүүлэгчийн талд шийдвэрлүүлж чадлаа. Өөрөөр хэлбэл манай хүсэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 32.181.197  төгрөгийг  “Д” ХХК-иас гаргуулж “О” ХХК –д олгуулахаар шийдвэрлэсэн юм.