Recent victories
Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд ялалт байгуулж арбитрийн шийдвэрийг амжилттай хамгааллаа

Манай фирмийн хуульчид 2 жилийн хугацаанд шийдвэрлэж чадалгүй сунжирч байсан хоёр компанийн хоорондын маргааныг үйлчлүүлэгч буюу нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авахаар бидэнд хандсаны дагуу хүлээн авч 2016 оны 09 сарын 20-ний өдөр болж өнгөрсөн Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хуралдаанаар үйлчлүүлэгч компанийг төлөөлөн оролцож хариуцагч талаас Гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг бүхэлд нь төлүүлэх шийдвэрийг гаргуулж чадсан билээ.

Тэрхүү арбитрын шийдвэрт хариуцагч Арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан. Тэрхүү гомдлыг хянан хэлэлцэх Давж заалдах шатны шүүх хуралдаан 2017 оны 03 сарын 31-ны өдөр болж өнгөрлөө. Ингээд шүүх хуралдаан болохоос өмнө манай хуульчид асуудлыг бүх талаас нь бүрэн дүүрэн дүгнэж үзэн маш сайн бэлдсэний үндсэн дээр өөрсдийн байр сууриа хамгаалж чадсан бөгөөд манай хуульчдын гаргасан тайлбарыг Шүүхээс хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэн хариуцагч талаас гаргасан гомдлыг хангахаас татгалзаж Арбитрын шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 Манай фирмын хувьд үйлчлүүлэгч хууль зүйн туслалацаа авахаар биднийг сонгож ирсэн тэр үеэс эхлэн үйлчлүүлэгчийн асуудал түүнийх биш биднийх болдог. Тиймдээ ч манай хуульчдын хувьд энэхүү ялалт нь маш үнэтэй шагнал юм. Хуульч нартаа баяр хүргэе.