24
Sep
2015
Хуульчиддаа баяр хүргье!

Хуульчийн мэргэжлийн шалгалт 2015 оны 9 дүгээр сарын 18, 19, 20-ны өдрүүдэд болж өнөөдөр олон нийтэд дүнгээ танилцууллаа. Хуульчийн мэргэжлийн шалгалт нь Үндсэн хууль, захиргаа, эрүү, иргэн ба тэдгээрийн процессын салбар эрх зүй, хуульчийн мэргэжлийн ёс зүй гэсэн сэдвүүдийг хамарсан эрх зүйн ерөнхий мэдлэг сорьсон сорилгын ба эрх зүйн тохиолдол шийдвэрлэх бодлогын шалгалтаас бүрддэг. Шалгалтанд 1500 орчим эрх зүйч сорилгын шалгалтад оролцож, түүнээс 760 гаруй тэнцэн бодлогын шалгалтанд оролцох эрхтэй болсон юм. Үүнээс бодлогын шалгалтын дүнг нэгтгэсэн байдлаар харахад 260 орчим эрхзүйч шалгалтын босго 70 оноонд хүрч тэнцсэн байна.

Уг шалгалтанд “Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН-ийн туслах хуульчид амжилттай оролцож эхний жагсаалтанд багтсан байна. Хуульчийн мэргэжлийн шалгалтын дүнгээс харвал “Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН-ийн туслах хуульч бодлогын шалгалтанд хамгийн өндөр оноо авч 1-т жагссан өндөр амжилтыг үзүүлсэн байна. Иймд “Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН-ийн зүгээс эдгээр хуульчдидаа баяр хүргэхийн зэрэгцээ цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье.