Үйлчилгээ

Үл хөдлөх хөрөнгө, Хөдлөх хөрөнгийн харилцаа

Үл хөдлөх хөрөнгө, Хөдлөх хөрөнгийн харилцаа Хэвлэх

“Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН нь үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн харилцаанд дараахи үйлчилгээг санал болгож байна. Үүнд:
  • Аливаа хөрөнгийн менежментийн гэрээ боловсруулах, санал өгөх, баталгаажуулах,
  • Аливаа хөрөнгө худалдан авах, худалдах, шилжүүлэх авахтай холбоотой аливаа гэрээ, хэлцэл боловсруулах, шаардлагатай гэрээ, хэлцлийг эрх бүхий байгууллагад бүртгүүлэх,
  • Гадаадын иргэн Монгол улсад үл хөдлөх худалдан авах, бусдад шилжүүлэх, барьцаалах, түрээслэхтэй холбоотой бүхий л хуулийн зөвлөгөө өгөх,
  • Хөрөнгөд ногдох аливаа татвар, хураамж, төлбөрийн талаар зөвлөгөө өгөх,
  • Өмч хувьчлалтай холбоотой бүхий л асуудлаар эрх зүйн туслалцаа үзүүлэх,
  • Аливаа өмч, хөрөнгө, түүнийг эзэмших, ашиглах, бусдад барьцаалах, үүрэг ногдуулсан хэлцэл хийх, баталгаа гаргах, захиран зарцуулахтай холбоотой хууль тогтоомжийн талаар мэргэжлийн хуулийн зөвлөгөө өгөх,
  • Аливаа хөрөнгийг түрээслэх, хөлслөх, дамжуулан түрээслэх г.м асуудлаар зөвлөгөө өгөх, түүнчлэн шаардлагатай бүх гэрээ, хэлцлийг боловсруулах, санал өгөх, хэлцэлцээрт төлөөлөх, эд хөрөнгө засан сайжруулахтай холбоотой гэрээний төслийг бэлтгэх,
  • Хөрөнгө өмчлөхтэй холбоотой аливаа маргаанд төлөөлөн оролцох, шүүхэд өмгөөлөгчөөр оролцох. 
Эхэнд очих

Хамт олон