Үйлчилгээ

Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалт Хэвлэх

Манай нөхөрлөл Монгол улсад хөрөнгө оруулах асуудлаар дараахи үйлчилгээг та бүхэнд санал болгож байна. Үүнд:
  • Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар төрөлжсөн мэдээлэл, зөвлөгөө өгөх,
  • Шууд эсхүл шууд бусаар хөрөнгө оруулах хийх зохимжтой бүтцийг тодорхойлох,
  • Менежментийн гэрээ боловсруулах,
  • Хөрөнгө оруулахтай холбоотой бүхий л төрлийн гэрээ, хэлцлийг боловсруулах, шаардлагатай гэрээг төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэх,
  • Төрийн эрх бүхий байгууллагад шаардлагатай мэдэгдлийг холбогдох хууль, гэрээний дагуу хүргүүлэх,
  • Хөрөнгө оруулах гэрээ, хувьцаа эзэмшигчдийн гэрээ, компанийн дүрмийг шинээр боловсруулах, шаардлагатай өөрчлөлтийг хийх, баталгаажуулах,
  • Шаардлагатай хууль тогтоомжийн эмхэтгэл, танилцуулгыг боловсруулах, бэлтгэх, үзүүлэн хийх замаар танилцуулах,
  • Аливаа компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх удирдлагад хөрөнгө оруулагчын карт авах талаар туслалцаа үзүүлэх,
  • Татварын орчны талаар зөвлөгөө өгөх, эрх зүйн дүгнэлт боловсруулах, хөрөнгө оруулдалтын гэрээ байгуулах, тогтворжуулалтын гэрчилгээ авах талаар эрх зүйн бүхий л туслалцаа үзүүлэх, давхар татвар ногдуулахгүй байх эрх зүйн зохицуулалтын хүрээнд зөвлөгөө өгөх,
  • Хуулийн этгээд, аливаа байгууллага үүсгэн байгуулах бүх төрлийн баримт бичгийг бэлтгэх, үүсгэн байгуулах ажлыг гүйцэтгэж бүртгэлийг хийлгэх, тамга, тэмдгийг захиалгын дагуу хийлгэх,
  • Хөрөнгө оруулагчдын оюуны өмчийн эрхийг баталгаажуулахад шаардлагатай хууль зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх,
  • Хөрөнгө оруулагч нарт Компанийн тухай хуулийн хүрээнд мэргэжлийг зөвлөгөө, туслалцаа дэмжлэгийг өгөх,
  • Хөрөнгө оруулагч нар цаашдаа Монгол улсад бизнесийн эсхүл бусад хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэхэд урт хугацааны гэрээний үндсэн дээр байнгын туслалцаа дэмжлэг үзүүлэх.
Эхэнд очих

Хамт олон