Үйлчилгээ

Хөдөлмөрийн харилцаа

Хөдөлмөрийн харилцаа Хэвлэх

“Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН нь хөдөлмөрийн харилцаанд дараахи үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
  • Хөдөлмөрийн хууль тогтоомж, тэдгээрийг зөв хэрэглэх талаар зөвлөгөө өгөх,
  • Аливаа байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс хамааран заавал дагаж мөрдүүлэх шаардлагатай дотоод бичиг баримт, дүрэм, журмын жагсаалтын эх бэлтгэх, энэ талаар зөвлөх,
  • Хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, контракт, ажлын байрны тодорхойлолт, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, нууц задруулахгүй байх гэрээ, нууцын жагсаалт, өрсөлдөлдөөний талаархи зохицуулалтыг гэрээнд тусгах /Non Compete Clause/ хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны заавар г.м, бичиг баримтыг боловсруулах,
  • Байгууллагын удирдлагаас гаргах аливаа шийдвэрийн төсөл боловсруулах, танилцуулах. Үүнд: ажилд томилох, ажлаас халах, өөр ажилд шилжүүлэн томилох, урт хугацааны амралт олгох, аливаа шагнал, урамшуулал олгох г.м,
  • Бүх төрлийн дотоодын болон олон улсын маргаа /үндэслэлгүй халагдсан, ажилд буцаан томилох, ээлжийн амралт, цалин дутуу олгосон, нууц задруулсан, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрсөн г.м/-нд гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээд, байгууллагыг төлөөлөх, шүүхээс гадуур маргааныг шийдвэрлэх талаар эрмэлзэж энэ талаар бүхий туслалцаа, дэмжлэгийг үзүүлэх, шүүхэд өмгөөлөгчөөр оролцох,
  • Хөдөлмөрийн хамтын болон ганцаарчилсан маргаанд өмгөөлөгчөөр оролцох,
  • Төрийн албаны зөвлөлд үйлчлүүлэгчийн төлөөлөх.
Эхэнд очих

Хамт олон