Үйлчилгээ

Оюуны өмч

Оюуны өмч Хэвлэх

“Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН нь оюуны өмчийн хамгаалах, баталгаажуулахтай холбоотойгоор дараахи үйлчилгээг санал болгож байна. Үүнд:
  • Оюуны өмчийн хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийн талаар бүхий л талын хуулийн зөвлөгөө өгөх, 
  • Оюуны өмч /үүний дотор шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, утга зохиолын бүтээл г.м/-ийг баталгаажуулахад хууль зүйн зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчийг эрх бүхий байгууллагад төлөөлөх, бүртгүүлэх,
  • Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, зохиогчийн эрхийн бүтээлийн онцгой эрхийг шилжүүлэх гэрээ, хэлцэл, бичиг баримтыг боловсруулах,
  • Оюуны өмчийг өмчлөх эрхээр аливаа аж ахуйн нэгжид хөрөнгө оруулах, түүнийг үнэлэх,
  • Гадаадын иргэн, аж ахуйн нэгж Монгол Улсад оюуны өмчөө хэрхэн баталгаажуулах асуудлаар төрөлжсөн зөвлөгөө өгөх,
  • Өв залгамжлах эрх зүйн асуудал,
  • Оюуны өмчийг бусдад шилжүүлэх, түүнчлэн “Ноу-Хау” шилжүүлэх гэрээний эх бэлтгэх, хэлэлцээр хийх, байгуулах, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх,
  • Оюуны өмчийн маргааныг шүүхээс гадуур шийдвэрлэхэд туслах, түүнчлэн шүүхийн шатанд үйлчлүүлэгчийн эрх, ашгийг хамгаалах, төлөөлөн оролцох, өмгөөлөгчөөр оролцох.
Эхэнд очих

Хамт олон