Үйлчилгээ

Компанийн эрх зүй

Компанийн эрх зүй Хэвлэх

“Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН компанийн эрх зүйн хүрээнд дараахи үйлчилгээг та бүхэнд санал болгож байна. Үүнд:
  • Компани, нөхөрлөл, холбоо, сан, хоршоо, хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газрын хууль, эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх,
  • Компаний, нөхөрлөл, холбоо, сан, хоршоо зэргийг үүсгэн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах асуудлаар зөвлөх, эрх бүхий байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авах, тамга тэмдэг гаргуулах,
  • Компанийг нэгтгэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, татан буулгах эрх зүйн үндэслэлийг гаргах, бүтэц тодорхойлох, шаардлагатай бичиг баримтыг боловсруулах,
  • Тусгай зорилтод хөрөнгө оруулалтын компанийг гадаад, дотоодод байгуулах байгуулах, цаашид хөрөнгө оруулах нарийвчилсан бүтэц, зохион байгуулалтыг гаргах,
  • Компанийг хөрөнгийг тусгаарлах, бусдад шилжүүлэх, эрх зүйн үр дагавар г.м мэргэжлийн түвшинд хууль зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх,
  • Компанийн хувьцааг хэсэгчлэн болон бүхэлд нь худалдах гэрээ, хамаарал бүхий этгээд, компани эсхүл охин компанид шилжүүлэх, шаардлагатай гэрээ, хэлцэл боловсруулах, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх,
  • Компанийн ээлжит, ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, хурлын зар хүргэх, тэмдэглэл хөдлөх, хурлын шийдвэрийг баталгаажуулах талаар бүхий л талын зөвлөгөө, туслалцаа үзүүлэх,
  • Компанийн жижиг хувьцаа эзэмшигч /Minority shareholder/ Компанийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх талаар бүхий л талын туслалцаа, дэмжлэг үзүүлэх, 
  • Компанийн хувьцаа эзэмшишчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороход холбогдох бүртгэлийг хийлгэх, шаардлагатай гэрээ, шийдвэр, хурлын тэмдэглэл, бусад бичиг баримтыг боловсруулах,
  • Толгой компани охин компанидаа баталгаа гаргах, зээл олгох г.м хэлцлийг хийх, гэрээг боловсруулах,
  • Компани хувьцаа нэмж гаргах, хөрөнгө оруулалт татах асуудлаар бүх төрлийн хэлцэл, шийдвэр, бичиг баримтыг боловсруулах,
  • Компани аливаа тусгай зөвшөөрөл, техник, эдийн засгийн үндэслэл, уурхай дээрх хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, гэрээгээр олгогдсон шаардах эрх, эрх, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө барьцаалан зээл авах асуудлаар бүхий л талын хууль зүйн туслалцаа үзүүлэх, шаардлагатай гэрээ, хэлцэл боловсруулах, шийдвэр, хурлын шийдвэр боловсруулах, барьцаа бүртгэх,
  • Компани болон бусад хуулийн этгээдийн материаллаг болон оюуны өмчийн эрхийг баталгаажуулахад туслалцаа үзүүлэх,
  • Компани болон бусад хуулийн этгээдийн дотоод үйл ажиллагааг зохицуулах баримт бичиг, байгууллагын дотоод журам, хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн гэрээ, харилцагч нартай байгуулах гэрээ г.м боловсруулах,
  • Аливаа хувьцаа эзэмшигч хувьцаа худалдан авах давуу эрхээ хэрэгжүүлэх, эрхээсээ татгалзах, хувьцаа дагаж худалдах, тодорхой хугацаанд эсхүл хугацаанаас өмнө заасан үнээр хувьцаа худалдах /call option, put option/, г.м хэлцэл хийх, 
  • Хувьцаа солилцох хэлцэл хийх (share swap) талаар бүх талын зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, шаардлагатай гэрээ, хэлцлийг боловсруулах,
  • Хувьцаа эзэмшигч хооронд үүсэх, үүссэн шийдвэр гаргахтай холбоотой аливаа гацаа (deadlock)-наас урьдчилан шийдвэрлэх, гацааг шийдвэрлэх,
  • Компани болон бусад хуулийн этгээдийг эрх зүйн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллад төлөөлөх;
  • Компанийн эрх бүхий албан тушаалтан компанид хохирол учруулсан асуудлаар компани эсхүл компанийн хувьцаа эзэмшигчдийг шүүхэд төлөөлөн оролцох,
  • Шүүх, арбитрт төлөөлөн оролцох,
  • Компанийг татан буулгах.
Эхэнд очих

Хамт олон