Үйлчилгээ

Гэрээний харилцаа

Гэрээний харилцаа Хэвлэх

“Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН нь гэрээний эрх зүйн хүрээнд дараахи үйлчилгээг санал болгож байна. Үүнд:
  • Бүх төрлийн гэрээнд хамаарах хууль тогтоомж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний эрх, үүрэг, хариуцлага, дагаж мөрдөх хууль, маргаан шийдвэрлэх механизмын талаар зөвлөгөө өгөх,
  • Гэрээнээс сайн дураар татгалзах, үүнээс үүдэн эрх зүйн дагаварын талаар зөвлөх, зөрчлөөс үүдэн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах асуудлаар зөвлөх, шаардах бичиг, гэрээ цуцлах мэдэгдэл боловсруулах,
  • Гэрээний төлбөрийн хэрэгслэлийн талаар зөвлөгөө өгөх, гэрээний төлбөрийн нөхцөлд тусгах. Үүнд: аккредитив хэрэгслэл /Letter of credit/, урьчдилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа г.м,
  • Алданги, анз, торгууль тооцох үндэслэлийг тодорхойлох, шаардах бичиг хүргүүлэх,
  • Франчайз, тээвэр, даалгавар, ажил гүйцэтгэх, орон сууц захиалах, барьцаалан, зээлдүүлэх, хамтран ажиллах г.м бүх төрлийн гэрээ, хэлцлийг Монгол, Англи, Хятад хэл дээр боловсруулах, санал өгөх, хэлэлцээрт оролцох,
  • Гэрээнээс үүдэлтэй аливаа маргаанд хувь хүн, байгууллагыг төлөөлөх, шүүх, арбитрт өмгөөлөгчөөр оролцох, г.м.
Эхэнд очих

Хамт олон