Үйлчилгээ

Гадаадын иргэн, харьяат, гадаадаас ажиллах хүч оруулах

Гадаадын иргэн, харьяат, гадаадаас ажиллах хүч оруулах Хэвлэх

“Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН нь гадаадын иргэн, харьяатын асуудлаар дараахи үйлчилгээг санал болгож байна. Үүнд:
  • Гадаадын иргэн, харьяалгүй хувь этгээдийн эрх зүйн байдлын талаар мэргэжлийн хуулийн зөвлөгөө өгөх,
  • Гадаадын иргэн Монгол улсад зорчих, түр оршин суух, ажил, хөдөлмөр эрхлэх г.м виз авах асуудлаар зөвлөгөө өгөх, түүнчлэн хөрөнгө оруулагчийн карт авах асуудлаар зөвлөгөө өгөх,
  • Гадаадын иргэн Монгол улсад оршин суух, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх, шилжүүлэг хийлгэх асуудлаар зөвлөгөө өгөх, эрх бүхий байгууллагад төлөөлөх,
  • Гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл визийн хугацаа сунгуулах асуудлаар зөвлөгөө өгөх, эрх бүхийи байгууллагад төлөөлөх,
  • Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдэд хөрөнгө оруулсан гадаадын иргэн хөрөнгө оруулагчийн карт авах, оршин суух зөвшөөрөл болон виз авах   талаар цогц мэдээлэл зөвлөгөө өгөх
  • Хилийн чанадаас ажилтан урьж ажиллуулах, олноор нь оруулж ирэх талаар зөвшөөрөл, Засгийн газраас тогтоосон квот, шаардлагатай бичиг баримтын бүрдүүлбэрийн талаар зөвлөгөө өгөх,эрх бүхий байгууллагад төлөөлөх,
  • Энэ талаар үүссэн аливаа маргаанд төрийн эрх бүхий байгууллага, шүүхэд төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох, г.м.
Эхэнд очих

Хамт олон