Үйлчилгээ

Барилга

Барилга Хэвлэх

Манай нөхөрлөл нь Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалт өрнөж, барилгажилт нэмэгдэж, төрөөс энэ салбарт хөрөнгө оруулагчдад анхаарал хандуулж байгаатай холбогдуулан Барилгын салбарт хөрөнгө оруулахад барилга барих газар олж авахаас эхлээд барьж дуусган төрийн эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөх хүртлэх хугацаанд барилгын хууль тогтоомжийн хүрээнд хууль зүйн үйлчилгээг үзүүлж байсан арвин туршлагатай.Тухайлбал, Барилга барих газрыг олж авах, эрх зүйн нарийвчилсан дүн шинжилгээ хийх, ерөнхий төлөвлөгөө батлуулах, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах, барилга барих зөвшөөрөл /16 давхар хүртэл/, зураг төсөл батлуулах, Нийслэлийн өмчийн харилцааны Газар, Барилга хөгжлийн төв, Барилга хот байгуулалтын яам г.м төрийн эрх бүхий байгууллага, цаашлаад бүх шатны шүүхэд төлөөлөх гэх мэт шаардлагатай ажиллагааны үе шат бүрт хуулийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, гэрээ, баримт бичиг боловсруулах, хэлэлцээр хийх, төлөөлөх үйлчилгээ үзүүлнэ. 
Эхэнд очих

Хамт олон