Үйлчилгээ

Банк, санхүү, төслийн санхүүжилт, зээл

Банк, санхүү, төслийн санхүүжилт, зээл Хэвлэх

Иргэд, байгууллага аливаа олон улс, дотоодын банк, санхүүгийн байгууллагаас зээл авад бүх дараахи үйлчилгээ бид санал болгож байна. Үүнд:
  • Зээлийн санхүүжилтийн урьдчилсан гэрээ /term sheet/ үндсэн гэрээ, барьцааны гэрээ /хөдлөх, үл хөдлөх, хувьцаа/, бүх төрлийн баталгааны гэрээ, даатгалын гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, барьцааны зүйлийг хамтран барьцаалах гэрээ г.м Англи, Монгол, Хятад хэл дээр боловсруулах, санад өгөх, хэлэлцээр хийх, барьцаалбар үйлдэж барьцааг бүртгүүлэх, барьцааг чөлөөлөх,
  • Зээлдэгч зээлийн гэрээ болон бусад дагалдах гэрээнүүдийг баталгаажуулсантай холбогдуулан эрх зүйн нарийвчилсан дүн шинжилгээ хийх, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотойгоор эрх зүйн дүгнэлтийг зээлдүүлэгч талд гаргах,
  • Санхүүжилтийн урьчдилсан нөхцөл (CPs)-ийг биелүүлэх, шаардлагатай бичиг баримтыг боловсруулах,
  • Үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах /үл маргах буюу шүүхээс гадуур, эсхүл шүүхийн шатанд/,
  • Гадаад улсын банк, санхүүгийн байгууллагад Монгол Улсад төлөөлөгчийн газар нээх г.м бүх төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, г.м.
Эхэнд очих

Хамт олон