Үйлчилгээ

Байгаль орчин

Байгаль орчин Хэвлэх

Манай нөхөрлөл нь байгаль орчны асуудлаарх дараах хууль зүйн үйлчилгээг үзүүлдэг.
  • Иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай (Ашигт малтмал, газрын тос, барилга, аялал жуулчлал г.м) холбогдуулан хуульд зааснаар үүсэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргүүдийн талаар мэдээлэл өгөх, тэдгээрийг биелүүлэхэд шаардагдах хууль зүйн зөвлөгөө өгөх,
  • Байгаль орчныг хамгаалахтай холбоотой тусгай зөвшөөрөл (байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл, байгал орчныг нөхөн сэргээх тусгай зөвшөөрөл г.м) гаргуулах, сунгуулах,
  • Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхтэй холбогдуулан эрх зүйн магадлан шинжилгээ хийх, гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, энэ харилцаанд зөвлөгөө өгөх;
  • Байгаль орчныг хууль тогтоомжийн хүрээнд ашиглах, хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээх, түүнд учруулсан хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой асуудлаар эрх зүйн зөвлөгөө өгөх, холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичиг боловсруулах, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тусгай зөвшөөрөл авах;
  • Байгаль орчинтой холбогдох асуудлаар үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөх.
Эхэнд очих

Хамт олон