Үйлчилгээ

Ашигт малтмал

Ашигт малтмал Хэвлэх

“Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН нь Ашигт малтмалын хууль тогтоомж, Дээд шүүхийн тайлбар, хуульд нийцүүлэн баталж мөрдүүлсэн нарийвчилсан дүрэм, журам, зааврын хүрээнд мэргэжлийн хууль зүйн зөвлөгөө өгнө. Энэ чиглэлийн манай үйлчилгээ дор товчлон жагсааж байна. Үүнд:
  • Аливаа хөрөнгө оруулагч нарт ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулахад урьдчилсан нөхцөл, журмын талаар зөвлөх,
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани болон түүний тусгай зөвшөөрөлд эрх зүйн нарийвчилсан дүн шинжилгээ хийх,
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид шууд эсхүл шууд бусаар хөрөнгө оруулах эсэхийг тодорхойлох, бүтэц боловсруулах,
  • Ашигт малтмалын салбар дахь татвар, төлбөр, хураамжийн эрх зүйн зохицуулалтын талаар зөвлөх, тогтворжуулалтын гэрчилгээ, хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар зөвлөх, төрийн эрх бүхий байгууллагад энэ талаар хүсэлт гаргах, хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах, санал өгөх,
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг банк, санхүүгийн байгууллагад барьцаалах, барьцааг чөлөөлөх, эсхүл үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор бусад аж ахуйн нэгжид шилжүүлэх,
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалан гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад тухайн банк, санхүүгийн байгууллагад эрх зүйн магадлан шинжилгээ хийх, эрх зүйн дүгнэлт боловсруулж өгөх. Нөгөөтэйгүүр тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид зээлийн санхүүжилтийн гэрээний хүрээнд зээлийн татан авалт хийхэд урьдчилан биелэгдсэн байх нөхцлүүдийг зээлдэгчийн өмнөөс хийж гүйцэтгэх,
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, нөхөрлөл, тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж нэгтгэх, нийлүүлэх асуудлаар зөвлөгөө өгөх, бичиг баримтыг боловсруулах, төрийн эрх бүхий байгууллагад төлөөлөх, хэлцлийг хийж гүйцэтгэх,
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий компанид гадаад дотоодын иргэн, хуулийн этгээд хөрөнгө оруулахад зөвлөгөө өгөх, аливаа эрсдлийг урьдчилан тодорхойлох, шаардлагатай гэрээ, хэлцэл бичиг баримтыг боловсруулах,
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотой бүх төрлийн гэрээ, хэлцэл, баримт бичгийг боловсруулах, ийнхүү шилжүүлэх, төрийн байгууллагад бүртгүүлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх,
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчлөөс хамгаалах, маргаантай асуудлыг шүүхийн өмнөх шатанд шийдвэрлэх, түүнчлэн шүүхэд төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох, олон улсын арбитрийн маргаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх. 
Эхэнд очих

Хамт олон