Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын уулзалтын бүртгэл эхэллээ
              Монгол улс, БНХАУ хоорондын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монгол улсаас “Ашид Адвокатс” хуулийн фирм, БНХАУ-аас БНХАУ-ын тэргүүний Жон Лунь ( Zhong lun 中伦) хуулийн фирм нар хамтран Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын  уулзалтыг БНХАУ-ын Бээжин хотод 2015 оны 12 сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү хагас өдрийн уулзалт нь аж үйлдвэр, мэдээлэл технологи, барилга,  уул уурхай, газрын тос, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлж буй цөөн тооны томоохон хэмжээний төслүүдэд хөрөнгө оруулах хүсэлтэй БНХАУ-ын хөрөнгө оруулагчдад төслийг танилцуулж, хөрөнгө оруулагч, төслийн компанийн хооронд шууд холбоог үүсгэх замаар, цаашдын бизнес хамтын ажиллагааны гүүр бий болгох зорилготой юм.

             “Ашид Адвокатс” ХХН-ийн зүгээс дээрхи уулзалтанд оролцох Монгол компаниудаас ирүүлсэн төслийн ерөнхий танилцуулгыг уулзалт болохоос өмнө БНХАУ-ын Жон Лунь хуулийн фирмийн тусламжтайгаар 10’000 гаруй хөрөнгө оруулагч нарт илгээнэ. Танилцуулсан төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр сонирхож буй хөрөнгө оруулагчид энэхүү уулзалтанд оролцох боломжтой.

             Иймээс Монголын талаас уулзалтанд оролцох албан байгууллагуудын бүртгэл 2015 оны 11-р сарын 20-ны өдрийн 12 цаг өдөр хүртэл явагдаж, төслийн танилцуулгыг хятад хэлрүү хөрвүүлэн мөн өдрийн 00:00 цагаас өмнө БНХАУ дахь хөрөнгө оруулагч нарт  илгээснээр уулзалт 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдана.

             Уулзалтанд оролцох хүсэлтэй компаниуд 70147878, 99102076 дугаараар бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
 
“Ашид Адвокатс” ХХН